“Тэс петролиум”- ын гурван салбар Дундговьд нэгэн зэрэг үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-22 22:33:20

Дундговь аймгийн жолооч нар “Тэс петролиум” ХХК –иас хямдралтай үнээр шатахуун худалдан авдаг боллоо. Тус компанийн шатахуун түгээх 78, 79, 80 дугаар станц Дундговь аймагт нэгэн зэрэг ашиглалтад орж, өнгөрөгч амралтын өдрөөс үйл ажиллагаагаа эхлээд байгаа юм.

Шинэ станцуудад нэг литр шатахууныг 1490- 1660 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд “Тэс” карттай жолооч энэ үнийг 50 төгрөгөөр хямдруулан шатахуунаа авч эхэлжээ.

“Тэс петролиум”- ын шатахуун түгээх станц Улаанбаатараас Мандалговьд орж ирэх замын эхэнд болон Мандалговиос Даланзадгад руу гарах замын эхэнд, мөн Луус сумын төвд тус тус байршсан байна. Өнгөрсөн онд Хулд сумын төвд ашиглалтад орж байсантай нийлээд Дундговь аймагт тус компанийн шатахуун түгээх 4 станц ажилладаг боллоо.

Шатахуун түгээх станцууд үүдээ нээсэн эхний өдөр 200 гаруй жолооч “Тэс “ карт авч, нэг хоногт 10 гаруй сая төгрөгийн шатахуун худалдаалагдсан байна. Шатахуун түгээх станцууд ашиглалтад орсноор орон нутагт 16 ажлын байр шинээр бий болжээ.

Т. Отгонтуяа         

相关新闻