М.Анхцэцэгт Ривер клуб хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭЯпон улсад болсон хүндийн өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Мексикт болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд дараалан амжилттай оролцож, хоёр том тэмцээнээс 6 алтан медаль хүртсэн М.Анхцэцэг болон дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Ривер клуб хүндэтгэл үзүүлэв.
Тэднийг Ривер клуб хүлээн авч уулзан гэр бүлээрээ болон дасгалжуулагчийн хамт “Toкиo- 2020” зуны олимпийн наадам хүртэл Ривер клубт хичээллэх, амрах эрх олгох болсноо мэдэгдлээ.
“Рио 2016” олимпийн наадамд шагналт VIII байрт орж байсан М.Анхцэцэг болон түүний багш Ц.Хосбаярт гадаадад ажиллах олон санал ирсэн ч тэд монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, уралдаан тэмцээнд оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Д.Өлзий