Хүй долоон худагт цанын бааз байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-11-23 16:32:11

Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-ыг өргөжүүлж дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор цанын бааз нээхээр бэлтгэл ажил хангажээ.

Энэ талаар “Монгол наадам цогцолбор”-ын орлогч дарга Я.Болдбаатар хэлэхдээ , “Энэ жил бид хөрөнгө оруулалтаа байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглаж, НЗД-ын мөрийн хөтөлбөрт тусгаснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Нийслэлчүүдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэн, цанын баазын суурийг тавихаар бэлтгэл ажилдаа орсон. Энэ жилийн хувьд цана чарганы үйлчилгээ, мөсөн шагай, мөсөн гулгуурын талбайг байгуулна” гэв.

Нийслэлчүүд хотын баруун зүгт гарч чөлөөт цагаа өнгөрүүлэх газар тун удахгүй ийнхүү шинээр нээгдэх нь ээ.

Ж.Болор

相关新闻