Эрдэмтэд номоо хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-23 18:31:00

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн шагналт, академич Д.Содномдорж, академич Б.Пүрэвсүрэн нар өөрсдийн бүтээлээс Улсын Үндэсний номын сан болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний номын санд хандивлахаар боллоо.

Ном хандивлах ёслолын үйл ажиллагаа маргааш ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд болно. Тус үйл ажиллагаанд 2 академичаас гадна ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо нар байлцах юм.

Ж.Болор

相关新闻