Эрдэмтэд ховор номын дээжээс хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-24 13:16:30

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн шагналт, академич Д.Содномдорж, академич Б.Пүрэвсүрэн нар өнөөдөр өөрсдийн бүтээлээс Улсын Үндэсний номын сан болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв номын санд хандивлалаа.

Тэд цөөн хувь хэвлэгдсэн, ховор номын 100 гаруй дээжээ ийнхүү бэлэглэн, ном хандивлах үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг эрдэмтдэд уриалав.

Энэ үеэр ном бэлэглэсэн академичдад Үндэсний ном төвийн сангийн зүгээс талархал гардуулсан юм.

Ном хандивлах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун нар байлцав.

Ж.Болор

相关新闻