Олон улсын хүүхдийн спортын наадмын загварыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-11-24 16:51:06

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр ОХУ-ын Буриадын Спорт, залуучуудын бодлогын яамны төлөөлөгч Дашибальжиров Баир Дашиевич, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Биеийн тамир, спортын товчооны хүүхдийн спортын газрын дарга Чин Инг нарын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.  

Эдгээр төлөөлөгч 2017 онд Монгол Улсад болох “Монгол туургатан” хүүхдийн спортын VII наадам болон маргааш болох "Спорт хүүхдийн төлөө" олон улсын уулзалт зөвлөгөөнд оролцож өөрийн орны болон бүс нутгийн хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт, шаардлага, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавих зорилгоор ирсэн юм.

Гурван орны төлөөлөгчид маргааш "Монгол туургатан" хүүхдийн VII наадмыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон наадмын зааврыг хэлэлцэх ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, тус наадмын зааврыг эцэслэн тохирч, гарын үсэг зурах юм.

Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүүхэд, залуучуудын дунд олимпийн хөтөлбөрт багтдаг спортыг хөгжүүлэх, Монгол үндэсний спортыг сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хүүхдийн спортын олон улсын наадмыг манай улсын санаачилгаар 2009 онд Улаанбаатар хотноо анхны наадмыг зохион байгуулсан. Талууд цаашид наадмын төрлийн тоог нэмэгдүүлэх, Олимпийн наадамтай жил өнжиж байхаар тохиролцсоны дагуу 3 улсад тус бүр 2 удаа наадмыг зохион байгуулаад байна.

Наадмын хөтөлбөрт Жүдо бөх, Бокс, Чөлөөт бөх, Байт Харваа, Шатар, Хөнгөн Атлетик, Волейбол, Ширээний теннис багтдаг. 

Монгол Улсад 2017 онд VII наадмыг спортын хэдэн төрлөөр зохион байгуулахыг энэ удаагийн уулзалт зөвлөгөөнөөр хэлэлцэж тохирох юм.

Ж.Болор

相关新闻