"Иргэний андгай өргөх" ёслолд 800 сурагч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа маргааш Төрийн ордны их танхимд болно.
Ёслолд нийслэлийн долоон дүүргийн ЕБС-ийн 800 сурагч оролцож, шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэй гардаж авах юм. Мөн МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.
Ёслолд Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцох бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья”, залуу бизнесменүүдийг төлөөлж "Монос" группийн гүйцэтгэх захирал Х.Ананд “Zero to Hero” сэдэвт лекц унших юм байна.
Н.Туяа