Үзүүр түрүүний бөхийг зөв таавал 3 сая төгрөгөөр урамшуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлс тунхагласны 92 жилийн ойн баярын өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Барилдаанд улс аймгийн цолтой 256 бөх зодоглож байна. Энэхүү барилдааны их шөвгийн 4 болон түрүү үзүүрийг зөв таасан хүнийг 3 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм. Тааврыг өнөөдрийн 17 цаг хүртэл 151918 дугаарт мессеж хэлбэрээр хүлээн авах гэнэ.
Улс тунхагласны 91 жилийн ойн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрт үлдэж байжээ.
Б.Туул