Их аварга Какүрюү М.Ананд 14 дэх өдрийн барилдаанд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпоны мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Озэки Гоэйдог давснаар башёг тэргүүлэх нь тодорхой болж Япон эзэн хааны цом хүртэх болзлыг хангалаа.
Фүкүока хотноо болж байгаа энэ оны сүүлийн башё маргааш өндөрлөх ч ийнхүү 13 даваатай болсноор Монгол Улсын гавьяат тамирчин, Какүрюү М.Ананд дээд зиндаа /Макүүчи/-д дахь гурав дахь түрүүгээ авахаар болов.Харин түүний араас 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Озэки Кисэносато нар 11 даваатай байгаа юм.
Кюүшюү башё эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй тэргүүлж явсан Какүрюү М.Анандыг 11 дэх өдрийн барилдаанд Озэки Кисэносато өвдөг шороодуулсан. Энэ башёд Кисэносато гурван Их аваргыг дараалан өвдөг шороодуулсан хэдий ч өөрөөсөө цол доогуур бөхчүүдэд гурван удаа унасан юм.
Д.Өлзий