Жүдочид “Токиогийн Их дуулга”-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-28 14:13:08

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2016 оны хамгийн сүүлийн тэмцээн болох “Токиогийн Их дуулга” ирэх сарын 2-4-нд явагдаж шилдгүүдээ тодруулна.

Энэхүү “Бага ДАШТ” хэмээгддэг уг тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас “Токиогийн Их дуулга”-д Тус тэмцээнд 13 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, А.Батсуурь, Г.Хэрлэн, 73 кг-д Б.Батгэрэл, Б.Баяндүүрэн, 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д Д.Ишдорж, О.Хангал нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д М.Даваасүрэн, 70 кг-д М.Баяртуул нар хүч, ур чадвараа сорих юм.

Энэ удаагийн тэмцээнд "Рио-2016" олимпийн наадмын аварга Италийн Фабил Базиле /66 кг/, Словенийн Тина Трстеняк 63 кг нар багтжээ. Мөн Рио-д медальт байр эзэлсэн тамирчдаас Г.Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын шилдгүүд барилдана.

Д.Өлзий

相关新闻