Ашиг сонирхлын зөрчилгүй зарим албан тушаалтныг томилж болно гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-29 16:38:11

АТГ-аас шинээр ажилд томилогдож буй төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянасаар байна.

Монголбанкны Хэвлэлийн албаны ахлах төлөөлөгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Оргил, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Өнөгэрэл, Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Аззаяа нарын 216 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻