Олон улсын түвшинд хүрсэн эмч бэлтгэх хөтөлбөрийг батламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛАШУҮИС-ийн Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, өнөөдөр гэрчилгээгээ хүлээн авлаа.
Тус хөтөлбөрийг ХБНГУ-ын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага хөндлөнгийн үнэлгээ хийж, олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохыг баталгаажуулсан байна.
Ингэснээр тус сургуулийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадны улс орнуудад ажиллах боломж нээгдэж байна. Тухайлбал, гадны оронд кредит болон оюутан солилцоо, төгсөлтийн дараах сургалтаар мэргэжил дээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтад хамрах боломжтой болох юм.
Тус сургууль 2011, 2016 онд сургалтын хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлж байжээ. Олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохыг баталж буй уг гэрчилгээг авахын тулд Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг БСШУСЯ, Боловсролын газар, Дээд боловсролын хэлтэс, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэй ажиллажээ.
Ж.Болор