Хан-Уул дүүрэгт 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛНийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар баригдсан тус цэцэрлэг нь 10 бүлгийн 240 ор бүхий хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 360 хүүхэд хүмүүжиж, 38 багш ажилчид ажиллаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум өртөг бүхий энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг “Морин сувд” ХХК амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд тус цэцэрлэгт БСШУСЯ-наас 43 сая, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас 29 сая, эцэг эх, бусад байгууллага 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна.
Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ийн дарга Б.Цэрэн Нийслэлийн Боловсролын газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа, 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг болон бусад төлөөлөгчид, сурагчид оролцлоо.
Н.Туяа