4415 иргэн хүнсний хөнгөлөлтийн эрхэд хамрагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт 2012 оноос хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ хэрэгжиж эхэлсэн. 2016 оны байдлаар аймгийн хэмжээнд зорилтот бүлгийн 881 өрхийн 4415 иргэн харин баруун-Урт суманд үүний 465 өрхийн 2175 иргэн хүнсний хөнгөлөлтийн эрхийн бичигт хамрагддаг байна.
Тус эрхийн бичгээр иргэд арван нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гэрээт дэлгүүрээс худалдан авдаг.
Тухайн өрхийн насан хүрсэн иргэнд 13000, 0-18 насны хүүхдэд 6500 төгрөгний санхүүжилтийг сар бүр авдаг. Энэ оны байдлаар нийт 545 сая төгрөгийг хүнсний эрхийн бичигт зарцуулсан байна.
Одоогоор 11 сарын санхүүжилт хараахан олгогдоогүй байна. Хүүхдийн мөнгө, хүнсний хөнгөлөлтийн эрхийн бичиг болоод бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжээр амьдралаа залгуулдаг өрх олон бий. Тиймээс 11 сарын хүнсний эрхийн бичиг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна.
Т. Одончимэг