“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байр”-тай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт аймгийн болон Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд, Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Төв аймгийн ЗДТГ, Хараагүйчүүдийн нийгэмлэг, АОЭХ, Аймгийн ЭМГ болон Иргэний танхим зэрэг байгууллагуудын 60 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийг нээж Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн бүс нутгийн зохицуулагч У.Болорчимэг ирсэн зочдод хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг нь шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэсэн хэлэлцүүлэг болж байгааг онцолж байсан юм.
Төв аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байр”-тай болох талаар тусгагдсан бөгөөд хэлэлцүүлэг төсөл хэрэгжүүлэх явцад үр дүнгээ өгч нөлөөлнө гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг ээлж дараатайгаар шийдэхэд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо чухал бөгөөд тэдэнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тал дээр анхаарч ажиллах ёстойг Бүгд найрамдахчуудын ОУ-ын хүрээлэнгийн бүс нутгийн зохицуулагч У.Болорчимэг сануулж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс өөрсдийн төв байртай болсноор хамтдаа сурч хөгжих боломжтой болохоос гадна өөрсдийн дуу хоолойгоо олонд хүргэх чухал алхам болно гэдгийг санал нэгтэй илэрхийлсэн юм.
Т.Есүхэйтөмөр