“Өөрсдөө санаачилж - Хамтдаа хийцгээе” хүүхдийн XII чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Хүүхэд Залуучуудын ордонд “Өөрсдөө санаачилж-Хамтдаа хийцгээе” хүүхдийн XII чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтанд Төв аймгийн 27 сумын нийгмийн ажилтан, сурагчдын зөвлөлийн тэргүүн болон оролцооны байгууллагын гишүүд зэрэг нийт 120 хүний төлөөлөл оролцсон чуулга уулзалт боллоо.
Хүүхдийн асуудал хариуцсан менежер Э.Ганхуяг “Хүүхдийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд чуулганаас гарсан шийдвэр аймаг сумдын ИТХ болон Засаг дарга нарт хүрч үндсэн чиглэлд тусгагдах боломжтой гэдгийг сануулсан юм.
Мөн сумдын сурагчдын Зөвлөлийн тэргүүн хүүхдүүд хийсэн ажлаа тайлагнаж нэг нэгнээсээ суралцаж аливаа асуудлуудыг хувь хүнийхээ үүднээс шийдвэрлэн, тайлбарлах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн чухал үйл явдал боллоо хэмээн Хүүхдийн асуудал хариуцсан менежер Э.Ганхуяг хэллээ.
Чуулга уулзалтад оролцож байгаа хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, гэр бүл болон олон нийт, нийгмийн хүрээний өөрт хамаарах шийдвэрт санал гаргаж оролцох, хөгжилд хувь нэмрээ оруулах, өөрийн эрхийн төлөө шаардах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх, итгэл үнэмшлийг төлөвшүүлэх зэрэг зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогдож байгаа тухай зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр