Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээ дутмаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-03 10:51:28
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Хүүхэд Залуучуудын ордонд Төв аймгийн 27 сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн V чуулган боллоо.

Уг чуулганд Төв аймгийн 27 сумын эцэг эхийн 27 төлөөлөл оролцож Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар өөрсдийн санал бодлоо солилцсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа өнөөгийн байдал аймгийн хэмжээнд дутагдалтай байгаа талаар БСУГ-ын мэргэжилтэн Б.Дашцэрмаа мэдээлэл хийлээ.

Тус чуулга уулзалтын гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг мэдээллээр хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өмнө тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, эцэг эхийн санаа бодлыг сонсоход оршиж байгаа бөгөөд шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлах тал дээр анхаарч ажиллана гэдгээ ГБХЗХГ-ийн дарга Д.Бадамцэцэг онцоллоо.  

Т.Есүхэйтөмөр

相关新闻