Төв аймгийн Залуус сайн үйлсийн аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-03 11:28:37
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн залуучууд нийгмийн сайн сайхан байдлыг бий болгох үүднээс сайн үйлсийн ажилд нэгдэж байна. Төв аймгийн Ахмадын холбооны санаачлагаар “Ардчилал шударга ёс залуучуудын холбоо” болон “Зөв залуус” клубын залуучууд зуравдугаар багийн ахмад настан Д.Жаргал гуайд өргөө цагаан таван ханатай гэрийг гардуулан өглөө.

Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн иргэн Д.Жаргал гуайн гэрт очиход Төв аймгийн сайхан сэтгэлт Залуучуудын хамт “Хүн хүндээ хайртай байдаг юм...” гээд гараа зүрхэндээ наан, нүдээ анин чин сэтгэлээсээ дуулж, өргөө цагаан гэрийнх нь жаврыг үргээж сайн сайхны бэлэгдэл хариу нэхээгүй тусыг нутгийн буурайдаа хүргэсэндээ сэтгэл өег байгаагаа илэрхийлж байлаа.

Өдгөө 60 насны босго давж яваа Д.Жаргал гуай амьдралын эрхээр орох оронгүй болсон талаар МАХН-ын Төв аймаг дахь Ахмадын холбооны дарга Д.Бийраа гуай тайлбарласан юм. Тиймээс Төв аймгийн Залуус сайн үйлсийн аянд нэгдэж тоонот цагаан гэрийг өөрсдийн хүчээр босгон бэлэглэж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.

Мөн Төв аймгийн залуучуудын хамт олон туслалцаа дэмжлэг хэрэгтэй бүх газар хүрэх болно хэмээн тайлбарлалаа. Төв аймгийнхаа Залуучуудыг дараагийн сайн үйлсийн аяндаа хамтран оролцоорой хэмээн Ахмадын холбооноос уриалж байлаа. Харин Төв нутгийн залуучууд  өндөр настан Д.Жаргал гуайд урт наслаж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.

 

Т.Есүхэйтөмөр

相关新闻