"Хувьсахуй" тоглолт үзэгчдийн хүртээл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-03 12:09:32
Yesukheitumur Tumurbaatar

Монгол туургатан театрын драмын хамт олон "Хувьсахуй" тоглолтоор үзэгчидтэйгээ тун удахгүй мэндчилнэ гэж тус театрын найруулагч Г.Амгаланбаатар хэллээ.

Тус тоглолт үгийн гайхамшгийг амьд хөгжим дээр хослуулан харуулах бөгөөд өгүүллэг, хошин өгүүллэгийг жүжигчид өөрсдийнхөө өвөрмөц арга барилаар үзүүлнэ гэдгийг найруулагч Г.Амгаланбаатар хэллээ.

Тоглолтонд МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Г.Равдан, МУГЖ Вандан, Д.Дуламсүрэн нар оролцож уран бүтээлийн мялаалга өргөх гэнэ.

Тоглолт нь энэ сарын 9-ний Баасан гарагт 19 цагаас үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэл ажилдаа оржээ. Мөн тоглолтын үеэр азтай үзэгч шалгаруулж уут дүүрэн гэнэтийн бэлэг гардуулна хэмээн зохион байгуулагчид онцолсон юм.

Төв аймагт анх удаа болж байгаа уран уншлага болон амьд хөгжмийн цогц тоглолтонд хүрэлцэн ирэхийг Монгол туургатан театрын ерөхий найруулагч Г.Амгаланбаатар урьж байна.  

Т.Есүхэйтөмөр

相关新闻