Үлдсэн таван сумын Засаг дарга нарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-03 12:46:04
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Батсүмбэр, Баяндэлгэр, Баянхангай, Баянцагаан, Заамар, Сэргэлэн сумдын Засаг дарга нарыг томилогдож үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар Э.Энхбаяр, Баяндэлгэр сумын засаг даргаар Г.Баасанжав, Баянхангай сумын Засаг даргаар Б.Отгон-эрдэнэ, Баянцагаан сумын Засаг даргаар Ж.Ганбат, Заамар сумын Засаг даргаар Б.Самбуу, Батсүмбэр сумын Засаг даргаар Д. Ганболд нарыг тус тус 97-р захирамжийн дагуу Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал томиллоо.

Ингэснээр Төв аймгийн 27 сумын сумдын Засаг дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдож ажил үүргээ гүйцэтгэхэд бэлэн боллоо гэж Аймгийн Засаг даргын Тамгын газрын Зөвлөлөөс тайлбарласан юм.

Ажил үүргээ хүлээж авч байгаа сумдын Засаг дарга нарт “төрийн албан хаагчдын сахилгыг дээшлүүлэх тал дээр анхаарч, хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстойг сануулан цаашид орон нутгаа хөгжүүлэхэд гар нийлэн хамтран ажиллах”-ыг Засаг даргын зөвлөлөөс хүслээ.

Харин Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал шинээр томилогдсон сумдын Засаг дарга нарт хандан “...иргэд олон түмний их итгэлийг хүлээж сонгогдсоноос гадна эдийн засгийн хүнд үед ажил үүргээ хүлээж авч байгаа учраас цаашид ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж сум орон нутгийн хөгжилд хоёргүй сэтгэлээр ажиллахыг онцлон захисан бөгөөд иргэдийн оролцоо санал бодолд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах, ил тод нээлттэй байх зарчим дээр тулгуурлан ажиллах ажилтай, орлоготой иргэдийг бий болгох талаар болон цагийн байдалд тулгуурлан өвөлжилтийн бэлтгэл ажлаа нэн түрүүнд хангах" тухай үүрэг чиглэл өгсөн юм. 

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻