Нөгөөдөр жилийн эцсийн мал тооллого эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-05 13:33:49

2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтадын тооллого Дундговь аймагт энэ сарын 7- ны өдөр эхэлнэ. Тооллого явуулах аймгийн комиссыг Засаг даргын захирамжаар байгууллаа.

Тооллогыг 10 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтадыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолохыг тооллогын комисст үүрэг болгосон байна.

Тооллогын комиссыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун ахалж, Статистикийн хэлтэс, ХХААГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар комиссын бүрэлдэхүүнд багтжээ.

Тооллогын явцад хяналт тавьж ажиллах аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг мөн захирамжаар баталсан бөгөөд тооллогын хяналт хийхэд шаардагдах 2 сая 400 гаруй мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас зарцуулахаар болсон байна.

Т. Отгонтуяа         

 

 

相关新闻