Багийн Засаг дарга нар сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-05 16:43:52

Энэ оны сүүлчийн сонгууль Дорноговь аймагт багуудын Иргэний нийтийн хурлын дарга, багийн Засаг даргыг сонгосноор өндөрлөлөө.

Арван нэгдүгээр сарын 27-ноос 30-ны хооронд болсон Сайншанд сумын 7 багийн Иргэний нийтийн хурлаар өмнө нь ажиллаж байсан Иргэний нийтийн хурлын дарга, багуудын Засаг дарга нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьсанаас гадна шинээр ИHХ-ын болон багийн Засаг дарга нарыг сонголоо.

Нэгдүгээр багийн Засаг даргаар Н.Мөнхбаяр, II багийн Засаг даргаар Э.Гантулга, III багийн Засаг даргаар Д.Төмөрбаатар,  IV багийн Засаг даргаар Ц.Анхзул, V багийн Засаг даргаар И.Наранхүү,  VI багийн Засаг даргаар Б.Бат-Эрдэнэ,  VII багийн Засаг даргаар Т.Алтанболд нар сонгогджээ.

Харин  ирц хүрээгүй гэх шалтгаанаар III, V багийн Засаг даргыг батламжлаагүй байна. Шинээр сонгогдсон бусад багийн Засаг дарга нар үүрэгт ажлаа хүлээн аваад байна.

Х.Эрдэнэбулган   

相关新闻