Монгол Улс ноосныхоо 80 хувийг боловсруулж чаддаггүй гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-06 16:40:01
oyuka_hu@yahoo.com

Канадын “Юнитерра” хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч, багийн гишүүд Орхон аймгийн удирдлагуудтай уулзлаа. Тус хөтөлбөр 2015-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд Монголд барилга, ноос ноолуурын салбарт судалгаа хийжээ.

Судалгаагаар,  Монгол Улсын барилгын салбарт тулгамдаж буй асуудалд хүний нөөц, тоног төхөөрөмж, удирдлагын тогтолцоо, түүхий эд, иргэдийн худалдан авалт  нөлөөлж байгааг онцоллоо. Харин ноос, ноолуурын салбарт тоног төхөөрөмж, боловсон хүчний чадавх дутагдалтай байгаа гэлээ. Учир нь Монгол Улс ноосныхоо 80 хувийг БНХАУ-руу гаргадаг. Гэтэл ноос, ноолуурын 10 топ, 200 гаруй жижиг үйлдвэртэй хэрнээ ноосоо боловсруулах боломж нь хомс байна. Өөрөөр хэлбэл монголчууд 8 сая тонн ноос боловсруулж чадахгүй байна гэсэн үг юм. Энэ нь хүний нөөцийн чадавхтай салшгүй холбоотой юм. Өнөөдрийн байдлаар 90 гаруй мэргэжлээр үйлчилгээ үзүүлж буй МСҮТ-ийн төгсөгчид ажлын байранд тэнцэх хэмжээний мэдлэг, ур чадварыг эзэмшиж чадахгүй байна. Энэ нь судалгаанаас харагдаж байна гэж “Юнитерра” хөтөлбөрийн зохицуулагч Э.Сүндэр хэллээ.

Иймд Канадын “Юнитерра” хөтөлбөр Монголд хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах саналтай байгаа гэлээ. Эл мэдээллийн дараа ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Аймгийн Засаг дарга  түүний баг хамт олон “Хүний хөгжил”-ийг дэмжсэн, хүнээ хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ зорилготой уялдаж байгаа тул цаашид хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻