Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМонгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны мэргэжилтэн Ч.Энхтуяа нар тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар оролцлоо. Энэ үеэр Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Өнөөдөр тангараг өргөж төрийн жинхэнэ албанд орж буй та бүхэн төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр үнэнч, шударгаар хийж Эрдэнэт хотынхоо иргэдийн эрх ашгийн төлөө сайн ажиллаарай” хэмээн захисан юм.
Б.Оюун-Эрдэнэ