Ирэх онд Хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-06 17:19:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдааны боллоо. Хурлын эхэнд Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Д.Дамба-Очир ирэх жил улсын төсвөөр хийгдэх зарим ажлын талаар мэдээлэл хийлээ.

Үүнд, Франц улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй “Цэвэрлэх байгууламж”-ийн өргөтгөлийг дуусгах, концессийн гэрээгээр 1а хорооллын барилгыг үргэлжүүлэх ажээ. Мөн 2013, 2014 онд эхэлсэн томоохон барилгуудыг дуусгах гэнэ. Үүнд Эрдэнэ багийн сургуулийн барилгыг дуусгахаар төлөвлөжээ. Хүүхдийн эмнэлгийг барилгад улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 2016 онд 800 сая төгрөгийн санхүүжилт өгснийг онцолж ирэх хавар дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэлээ.

Мөн Цагаанчулуут багт цэцэрлэг барих, Польш улсын 59 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээ хийсэн гэдгийг онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻