Зам талбайн үйлчлэгч нарт гэнэтийн бэлэг барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-06 17:34:25

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны 20 ажилтанд И.Хулан захиралтай “Говийн жинс” ХХК-нийн “Саятан дэлгүүр”-ийн хамт олноос гэнэтийн бэлэг барилаа.

Өвлийн хүйтэн зуны нар, цас бороо, шуурганд ч иргэдийнхээ ая тухтай байдлыг хангахаар ажиллаж байдаг хүмүүс Захирагчийн ажлын албаны ажилчид байдаг билээ. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт цастай, зам талбай халиргаа гулгаа ихтэй байна. Ийм үед гадаа гудманд ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгч нарт өвлийн гутал өгч, ингэний буцалгаагаар дайллаа.

Тус албанд 95 ажилтан байдаг бөгөөд тэдний 20 нь зам талбайн үйлчлэгч, хог хаягдлын 11 жолооч, 20 ачигч, 3 ялгагч, цахилгаанчин 6, оффисын үйлчилгээний 20 ажилан байдаг байна.

Хөхөө өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаа ажилчдад нь сайхан сэтгэлээр бэлэг барьсан “Говийн жинс” ХХК-нийнханд Захирагчийн ажлын албанаас талархаж буйгаа илэрхийллээ.

Д.Мишигсүрэн

相关新闻