Аймаг дотроо 150 мянган мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-06 18:42:56

Дундговь аймгийн зарим сумын нутагт отор нүүдэл хэт замбараагүй болох төлөвтэй байгаад анхаарал хандуулахыг аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ ХХАА- н газрын дарга Б. Мөнхжаргалд үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих тухай ХХААХҮ- ийн сайдын гаргасан тушаал болон аймгийн Засаг даргын албан даалгаварыг хэрэгжүүлж ажиллахыг ХХАА- н газраас сумын Засаг дарга нарт дахин сануулжээ.  

Өөрийн сумын бэлчээрийн даацад тохируулан отроор өвөлжих малын боломжит тоо судалгааг урьдчилан гаргаж тухайн сумын удирдлагуудтай гэрээ байгуулан малчдыг аль болох ая тухтай оторлох нөхцлийг хангахад хамтарч ажиллах, отрын малчин өрхийг урьдчилан тандаж, мал эмнэлэгийн шинжилгээний бичиг, тухайн сумын Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүлээн авах, дамжин өнгөрүүлэх үүндээ бүртгэл судалгаа хийж ажиллах үүргийг сумын Засаг дарга нар хүлээж байна.

12 дугаар сарын эхний үеийн байдлаар Дундговь аймгийн нутагт Төв аймгийн 4 сумын 9 өрх 8200 гаруй мал, өөрийн аймгийн сум хооронд 212 өрх 150 мянга 400 гаруй малтай оторлон өвөлжиж байна. Дундговь аймгаас өөр аймаг сумын нутагт 187 өрх 269 мянга 500 гаруй малтайгаа оторложээ.

Цаашид отор нүүдэл хаа хаанаа нэмэгдэх хандлагатай байгаад сумын Засаг дарга нар анхаарал хандуулж, дээрхи арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа         

相关新闻