Дорноговьд цэцэг өвчний нэг голомт байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт 12 дугаар сарын 07-ны байдлаар хонины гоц халдварт цэцэг өвчний нэг голомт Сайншанд сумын жирмийн ус гэдэг газарт байна.
Халдварт өвчний нөхцөл байдал ямар байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодруулахад "Цэцэг өвчний голомт аймгийн хэмжээнд багасч байна. Хэдхэн хоногийн өмнө Дэлгэрэх суманд гарсан халдварт өвчин намжсан тул хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Одоо Сайншанд сумын голомтын бүсэд байгаа хонинд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг сумын малын эмч мэргэжилтнүүд хийсэн. Өвчлөл гарснаас хойш 21 хоногийн хугацаанд дахин мал дахин өвчлөөгүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг цуцалдаг хуультай" гэв.
Дорноговь аймгийн ХХААГ-аас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын тарилгыг бүх суманд хийж дуусчээ.
Малын эмч мэргэжилтнүүд нийт 750000 толгой хонь, 65000 толгой үхэр, 800.000 толгой ямаанд шүлхий өвчний тарилга хийсэн бол цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 750.000 толгой хонийг хамруулсан байна.
Х.Эрдэнэбулган