“Бөртэ чоно-2016” ёслол энэ сарын 23-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-07 16:27:55

Монголын спортын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 23-нд “SS club”-т болохоор товлоод байна.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ-/-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол нь тухайн оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг. Энэхүү шалгаруулалтын шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны гишүүн сэтгүүлчдийн саналыг авч шилдгүүд тодордог онцлогтой билээ.

Дашрамд дуулгахад, “Бөртэ чоно-2016” ёслолын өмнө өдөр буюу 12 дугаар сарын 21-нд энэ онд тохиож буй МҮОХ-ны 60 жилийн ойн баярын хурал болох юм.

Д.Өлзий

相关新闻