Гэр хорооллын 800 өрхөд зуух олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-07 16:43:17
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэр хорооллын 800 өрхөд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух олгож байна.

Зуух олгох ажилтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцах үеэрээ, зуух авсан иргэдэд хяналт тавьж цааш нь дамжуулан борлуулахгүй байхад анхаарлаа хандуулаарай гэж БОАЖГ-ын мэргэжилтэнд үүрэг болголоо.

Сайжруулсан зуух нь түлш бага зарцуулдаг тул өрхийн эдийн засагт хэмнэлттэйгээс гадна утаа бага гаргадаг юм. Иймд сүүлийн хоёр жилд Орхон аймаг 1500 гаруй зуухыг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгоод байна. Зуухны нийт өртгийн 70 хувийг төр төлж хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд уг ажилд орон нутгаас 500 сая төгрөг зарцуулжээ.

Энэ оны эхэнд 600 өрхөд ийм зуух олгожээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻