М.Уранцэцэг, Д.Сумъяа нар ОУЖБХ-ны чансааг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-08 10:08:32

Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргахад манай улсын эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг, Д.Сумъяа нар өөрсдийн жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Уг чансааны “Рио-2016” зуны олимпийн наадмаас хойш гаргаж байгаа анхны чансаа болохоор нэлээд өөрчлөгдсөн байна. Харин энэ шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх ийнхүү дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол  57 кг-д Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүн байрт бичигдсэн байна.

Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт болсон Токиогийн Их дуулгаас  алт /М.Уранцэцэг/, хүрэл /Д.Сумъяа/ медаль хүртсэн юм. Дашрамд дуулгахад, дэлхийн чансааг тэргүүлсэн бөхчүүдэд 10 мянган доллараар шагнадаг.

Д.Өлзий 

相关新闻