МҮОХ-ны үе үеийн ерөнхийлөгч нарт хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-08 16:09:03

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 60 жилийн ойн медалийг тус хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Даваагийн Дашдовдон /1984-1989 он/, Галсангийн Дашзэвэг /1989-1990/, Самдандоржийн Жамц /1993-1994 онд/ нарт гардууллаа.

МҮОХ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой 2016 онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт 60 жилийн ойн нэгдсэн хурал 12 дугаар сарын 21-нд болно. Тус хурлаас өмнө МҮОХ-ны удирдлагууд спорт холбоод, спортын зүтгэлтнүүдтэй цуврал уулзалт хийх юм.

Уг уулзалтын салхийг МҮОХ-г удирдаж байсан ахмадууд ийнхүү хагалж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар тус байгууллагыг удирдаж байсан  үе үеийн ерөнхийлөгч нартаа талархал илэрхийлж баяр хүргэв.

Д.Өлзий

相关新闻