“Женко тур бюро” компанийн хувьцаа 9.34 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-08 17:26:52

Өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 12,193 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 16 153 673.00 төгрөгийн гүйлгээ хийснээс 6 компанийн хувьцаа өсчээ.

 11 компанийн хувьцаа буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Тодруулбал “Монголын цахилгаан холбоо” компани хамгийн өндөр буюу 12.23 хувиар өссөн бол “Женко тур бюро” 9.34 хувь, “Улсын их дэлгүүр” 4.88 хувиар тус тус өслөө.

Мөн өдөр "MSE ALL" индекс 786.85 нэгж болж 0.66 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 371 тэрбум 604 сая 076,698.00 төгрөг боллоо.  

 Б.Заяа

相关新闻