Хүсэлт гаргасан 1000 гаруй иргэнийг бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-08 20:08:09

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж байгаа 260 айлын орон сууцанд орохоор нийт 1000 гаруй иргэн хүсэлт гаргажээ.

Орон сууцанд орох иргэдийн тоо олон, орон сууц нь хязгаарлагдмал тул бүртгэлийг зогсоосон байна.

2016 оны орон нутгийн сонгуульд Дорноговь аймгийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн иргэдийг хямд орон сууцаар хангах зорилтын хүрээнд тус аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд  өнгөрөгч есдүгээр сард барилгын суурийг нь цутгаж эхэлсэн дээрх орон сууцыг ирэх оны 7-8 дугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж буй.

Ам метрийг нь 650 мянган төгрөгөөр үнэлж байгаа орон сууцанд эхний ээлжинд өрх толгойлсон, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бага, дунд орлоготой төрийн албан хаагчдыг оруулах аж.

Мөн Замын-Үүд суманд 180 айлын орон сууцны барилгыг мөн л ийм жишгээр барьж эхэлжээ.

相关新闻