Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 90.1 хувиар дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-09 15:54:47

12 дугаар сарын 05-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар тус аймгийн Засаг даргын 2016 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 90.1 хувиар үнэлж дүгнэлээ.

2016 оны хувьд  УИХ  болон орон  нутгийн сонгууль давхацсан жил байсан учир  эхний зургаан сар нь өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд, сүүлчийн  зургаан сар нь одоогийн Засаг даргын бүрэн эрхийн хуагацаанд хамаарч буй тул жилийн хугацааны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд багагүй бэрхшээл учирсан байна.

Засгийн газраас гаргасан тогтоол, дүрэм журам, төрийн ажлын залгамж халаатай байх зарчмын дагуу хийсэн ажлын тайланг нэгтгэн дүгнэсэн аж.

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн зарим ажлаас тоймловол урд, хойд хоёр хөртшэйгөө жигд харилцаатай болсон, хямд үнэтэй орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн, уул уурхайн компаниудын  ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах чиглэлээр тусгайлан гэрээ байгуулсан гээд богино хугацаанд ажлын үр дүн гарсныг төлөөлөгчид онцолсон байна.

Х.Эрдэнэбулган    

相关新闻