Гимнастикчид Дубайгаас 1 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-11 14:58:50

АНЭУ-ын Дубай хотноо гимнастикийн “Дубай кап-2016” олон улсын тэмцээн болж, Монголын гимнастикчид багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл цомын эзэд боллоо.

Тус тэмцээнд оролцсон Б.Халиун дасгалжуулагчтай манай баг тамирчид нэг алт, найман мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Энэ сарын 9,10-нд зохион байгуулсан “Дубай кап-2016” тэмцээнд нийт 21 орны  баг, тамирчид ур чадвараа сорин өрсөлджээ.

Д.Өлзий

相关新闻