Манай эмэгтэй бөхчүүд 3 алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-11 15:00:38

ОХУ-ын Чувашийн Новочебоксары хотод болсон М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнээс манай тамирчид 3 алтан медаль хүртжээ.

Тэмцээнд оролцсон манай бөхчүүдээс зургаа нь медалийн тавцанд зогсож, гурав нь төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тодруулбал 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 69 кг-д О.Насанбурмаа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг нар алтан медалийн эзэд болж 75 кг-д гавьяат тамирчин Б.Одончимэг мөнгө, 48 кг-д гавьяат Ц.Энхжаргал, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртжээ.

Уг тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчныг тав, хоёрдугаар байрт гурав, гуравдугаар байрт нэг мянган ам.долларын шагналаар тус тус урамшуулжээ. Монголын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Е.Батдархан нар удирдан оролцсон бол Г.Амархүү шүүгчээр ажиллажээ. Энэ удаагийн тэмцээнд манай 12 тамирчин өрсөлдсөн юм.

Д.Өлзий

相关新闻