Жүдочид Дэлхийн армийн АШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-12 11:59:29

Швейцарт болж байгаа 37 дахь удаагийн жүдо бөхийн Дэлхийн армийн АШТ-ий сүүлийн өдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар бүх өрсөлдөгчөө цэвэр ялан алтан медалийн эзэд боллоо.

Энэ өдөр Х.Цогтгэрэл хүрэл медалийн болзол хангасан байна. Харин өмнөх өдөр нь А.Батсуурь алт Э.Түмэннасан хүрэл медаль тус хүртээд байсан юм. Ийнхүү манай баг гурван алт , хоёр хүрэл медалийн эзэд боллоо.

Д.Өлзий

相关新闻