Шатар сонирхогчдын УАШ хагас шигшээ тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-12-12 14:32:53

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн орон даяар эхэллээ. 

Шатар сонирхогчдын улсын анхан шатны тэмцээн өнгөрөгч 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж амжилттай өндөрлөсөн. Харин энэ сарын 10 буюу бямба гарагт 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн тав дахь жилдээ уламжлал ёсоор зохиогдож байгаа юм. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний дараа улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах бөгөөд 2017 оны 1-р сард Төрийн ордонд тодруулна.

Н.Туяа

相关新闻