Боулингийн шинэ аварга мэндэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСар бүр, салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг боулингийн тэмцээнээс шалгарсан 10 гаруй салбарын 20 шахам багийн шигшээ тоглолт өнгөрсөн бямба гарагт өрсөлдөөнтэй болж шинэ аварга баг тодорлоо.
Монголын боулинг сонирхогчдын холбоо, “МCS- Coca Cola” ХХК-тай хамтарч, 2010 оноос тус “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээнийг зохион байгуулж байна. Салбартаа өнгөлдөг ч шигшээд амжилт үзүүлж байгаагүй хоёр шинэ баг энэ удаа аваргын төлөө өрсөлдөв. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний баг анх удаа түрүүлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, цом, алтан медаль хүртлээ. Харин “IT Zone” баг анх удаа мөнгөн медалийн эзэн болов. СЭЗИС-ийн баг өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн бол энэ жил хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний шилдэг тоглогчоор 245 оноо авсан СЭЗИС-ийн тамирчин, сагсан бөмбөгийн ОУХМ Б.Пүрэвдорж шалгарлаа. Тэмцээн зохион байгуулагчдаас хувийн оноогоор 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөг амласан юм. Харин 7 жилийн түүхэнд гараагүй энэ дээд амжилтыг Б.Пүрэвдорж тогтоож чадлаа. Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, хошууч генерал Б.Баярмагнай холбоогоо төлөөлж оролцжээ. Тус тэмцээн нь боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг брэнд тэмцээн болсон. Өнгөрсөн хугацаанд давтагдсан тоогоор 4000 гаруй тамирчин оролцжээ.
Дашрамд сонирхуулахад, тус тэмцээний эхний найман баг ”City Cup 2016” тэмцээний эхний найман багийн хамт “Холбооны цом 2016” тэмцээнд хүчээ сорих бөгөөд ирэх оны хоёрдугаар сард болох юм.
Д.Өлзий