Орчин үеийн шийдэл бүхий стандартын спорт заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-13 20:34:20

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль буюу "Эрдмийн гэгээ" цогцолбор сургууль шинэ спорт заалтай боллоо.

Тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 796 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Говийн өгөөж" ХХК уг спорт заалыг барьж байгуулсан байна.

1971 онд байгуулсан уг сургуулийн спорт заал нь стандартын бус байсан бөгөөд урлагийн болон спортын бүх арга хэмжээгээ тус зааландаа хийдэг байсан юм. Ийнхүү Өмнөговь аймгийн Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” сургууль шинэ спорт заалаа хүлээн авлаа. Орчин үеийн шийдэл бүхий стандартыг сайтар хангасан тус заалны барилгын ажил 8 дугаар сард эхэлсэн бөгөөд гэрээнд заасан хугацааны дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгөв. Тус сургууль хуучин заалаа урлагийн танхим болгон өөрчилсөн гэж сургуулийн захирал С.Бумаа хэллээ.
"Эрдмийн гэгээ" сургуулийн шинэ спорт заалны нээлтэд Өмнөговь аймгийн удирдлагууд болон Оюу толгой ХХК-ны төлөөллүүд оролцлоо.

Д.Мишигсүрэн

相关新闻