Нугараач хүүхдүүд улсын уралдаанд оролцохоор бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-16 13:44:05

Дорноговь аймгийн ХГБЗХГ-ын дэргэд “Дорнын уянга” уран нугаралтын дугуйлан 30 гаруй сурагчтай 14 дэх жилдээ амжилттай хичээллэж байна.

Тус дугуйлан 2003 онд Сайншанд сумын ерөнхий боловвсролын нэгдүгээр сургууль дээр 5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаас хойш 13 жил тогтмол хичээллэж олон арван уран нугарагчийг бэлтгэн гаргаснаас шавь нар нь гадаад, дотоодод амжилттай ажиллаж байгаа аж.

2009 онд уран нугаралтын  “Цэцгийн шүүдэр” улсын уралдаанд  хүрэл медаль, 2010, 2011, 2012 онд мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.

Уран нугаралтын дугуйлангийн 4-өөс дээш насны сурагчид  үдээс өмнө 09-11 цаг хүртэл, үдээс хойш 13.00-17.00 цаг хүртэл хичээллэдэг байна.

Дугуйлангийн сурагчдаас Б.Золжаргал, Д.Эрдэнэбаяр. М.Энхзаяа нар олон улсын циркийн багийнхантай хамтраад Герман, Энэтхэг зэрэг оронд амжилттай ажиллаж байгаа хэмээн багш Н.Чулуунцэцэг ярилаа.

“Дорнын уянга” хамтлагийн нугараачид энэ оны 12 дугаар сарын 19-нд болох жил болгон зохиогддог “Алтан цом” хүүхдийн уралдаанд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Х.Эрдэнэбулган 

相关新闻