Бүртгэлийн үйлчилгээнд банкны карт уншигч ашиглаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-12-16 14:06:32

Иргэд бүртгэлтэй холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд банк руу явж, дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болжээ.

Учир нь, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүртгэлийн үйл ажиллагаагаа түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар нэвтрүүлж байна.

ОӨУБЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг авахыг хүсвэл http://burtgel.gov.mn хаягаар, бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тус газрын http://burtgel.gov.mn/service/ хаягаар хандах боломжтой.

 Б.Туул

 

相关新闻