БСШУСЯ, МУЗН хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-12-19 10:45:10

БСШУСЯ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/ хамтран хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны гэрээнд их, дээд болон ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүүхэд, залуучуудад хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, онцгой байдлын үед өөрийгөө хамгаалах, гамшиг ослоос урдчилан сэргийлэх, бусдад туслах мэдлэг, дадал, чадвар олгох, хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

МУЗН-ээс ЕБС, цэцэрлэгт “Хүмүүнлэгийн танхим”-ыг байгуулан гэрчилгээжүүлж, тогтвортой ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, зусланд амарч буй хүүхдүүдийн амралтын хөтөлбөрт эрүүл мэндийн болон анхны тусламж үзүүлэх мэдлэг, мэдээлэл олгох, гэнэтийн осол, гамшгийн үед бэлэн байдлыг хэрхэн хангах, ажиллах дэглэм, гамшиг ослын үед эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар сургалт, дадал суулгах заалт оруулсан байна. 

Талууд хамтын ажиллагааны гэрээг хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж ажиллах юм.

Ж.Болор

相关新闻