Хулгайн утас дамжуулан зарвал хариуцлагад татна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч “Скайтел” компанийнханд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар сургалт явуулав.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ерөнхий ойлголт болон бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн хоёр хэлбэрийн талаар прокурорууд тодорхой төрлийн гэмт хэргийн жишээнд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Эрүүгийн хуульд үрэгдүүлэх гэдэг нь гэмт этгээдэд итгэмжлэн өгсөн өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх гэх зэргээр илэрдэг байна. Тиймээс хулгайлсан утсыг дамжуулан худалдсанаар эрүүгийн хариуцлагад татагдах үндэслэл болно гэдгийг прокурорууд үүрэн холбооны “Скайтел” компанийн ажилтнуудад анхаарууллаа.
Ж.Батсайхан