Даян хааны хөшөөг төрсөн нутагт нь сүндэрлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬБатмөнх даян хааны хөшөөг түүний хүй цөглөсөн нутаг Өмнөговь аймгийн Хүрмэн суманд босголоо.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багийн нутаг Худагт цагаан дэрс гэдэг газар 1464 онд Батмөнх даян хааныг төрсөн гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Тэрээр Монголын төрийг хамгийн удаан буюу 1474-1517 оны хооронд 43 жил төр барьсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ.
Тус нутгийн иргэд санаачлан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ийнхүү даян хааны хөшөөг төрсөн нутагт нь сүндэрлүүллээ. 70 гаруй сая төгрөгийн өртөгөөр боссон уг хөшөөг Монголын урчуудын холбооны н.Түмэнбаяр захиралтай "Хөх тоонот" ХХК -ийн уран бүтээлчид бүтээсэн байна. 5,2 метр өндөртэй Батмөнх даян хааны хөшөөг Хүрмэн сумын нутгийн удирдлагын ордоны өмнөх талбайд залжээ.
Өмнөговьчууд 2014 онд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэгдэн өнгөрүүлсэн билээ.
Д.Мишигсүрэн