Хотын удирдлагууд шатахуун бага зарцуулдаг машин унаж хэмнэлт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-19 13:19:15

Нийслэлээс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэмнэлтийн горимд шилжин ажиллахаа тусгасан.

Тодруулбал ирэх онд нийслэлээс төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ ашигтай ажиллуулах, эрх бүхий албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй байх, шатахуун бага зарцуулдаг машин унах зэрэг хэмнэлтийн горимд шилжин ажиллах юм.

Ийнхүү эдийн засгийн хямралыг даван туулахад хэмнэлтийн горимыг сайтар хангаж, үргүй зардал гаргахгүй байхад нийслэл анхаарч ажиллах нь ээ.

Б.Заяа

相关新闻