Сургуулийн автобустай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-19 15:28:43

Өмнөговь аймагт төвийн сургуулиудынхаа ачааллыг хөнгөлөх зорилгоор, орон нутаг өөрийн хөрөнгөөр буюу 5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ сургуулийг барьж байгуулсан байна.

Шинэ суурьшлын бүсэд байгуулсан уг сургууль төв болон зарим гэр хорооллоосоо зайдуу юм. Тиймээс одоогийн байдлаар бага оврын автобус сургуулиасаа хол байдаг хүүхдүүдэд үйлчилж байна. Шинэ он гаргаад сургуулийн албан ёсны автобус явж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэж сургуулийн захиргаанаас мэдэгдлээ.

Саяхан ашиглалтанд ороод байгаа энэхүү 5 дугаар сургууль нь нэг ээлжиндээ 1200 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоогоор 900 орчим хүүхэд өдрийн нэг ээлжээр хичээллэж байна. "Манай сургууль ойрын хоёр жилдээ нэг ээлжээр хичээллэнэ. Чөлөөт цагаар нь хүүхдүүдээ хөгжүүлэхэд хичээлийн нэг ээлжтэй байхын давуу тал их бий. Үндсэн хичээлүүд жигдрээд ирэхээр дугуйлан, секцүүдээ явуулна. Одоо өглөөний 9-өөс 14 цаг хүртэл үндсэн хичээлүүд орж байгаа" гэж тус сургуулийн захирал Б.Одбаяр хэллээ.

Д.Мишигсүрэн

相关新闻