Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийг өргөтгөж, зургаан бүлэг нэмжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛНийслэлийн Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн давхрыг өргөтгөж, 6 бүлэг 140 ороор нэмэгдүүлжээ. Ингэснээр 620 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болсон байна.
Баянгол дүүргийн хувьд сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 93 хувийг хамруулж чаддаг. Шинэ цэцэрлэг барихад төсөв хөрөнгө, дэд бүтэц гээд асуудал их. Тиймээс дулаан, цахилгаан, газар гээд бүх дэд бүтцийн асуудал нь шийдэгдчихсэн хоёр давхар барилгыг 3 давхар болгож өргөтгөх нь эдийн засгийн хувьд хямд тусаж байгаа юм.
Өргөтгөлийн ажлыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан гүйцэтгэсэн бөгөөд өргөтгөлийн нээлтэд тус дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа оролцжээ.
Н.Туяа