“Налайх лиг”-т Голомт цогцолбор сургууль тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 12:53:50

Налайх дүүргийн ЕБС-иудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах "Налайх лиг" тэмцээн энэ сарын 17-18-нд болж, шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнийг Биеийн тамир спортын хороо, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд 5 сургуулийн 19 багийн 228 тамирчин хурд хүчээ сорьжээ.

Үүнээс бага ангийн охидын ангилалд ангилалд Голомт цогцолбор сургуулийн С.Саранзаяа ахлагчтай баг тэргүүлсэн бол хөвгүүдийн төрөлд 119-р сургуулийн Б.Хостулга ахлагчтай баг түрүүлжээ. Харин дунд ангийн ангилалд “ЭОЦ” сургуулийн Б.Алтанзул ахлагчтай баг охидын баг, “Голомт” цогцолбор сургуулийн Э.Хангай ахлагчтай баг тэргүүн байр эзлэв. Мөн “Голомт” цогцолбор сургуулийн Х.Булган ахлагчтай охидын баг, О.Бат-Оргил ахлагчтай хөвгүүдийн баг ахлах ангийн ангилалд тэргүүлжээ. Тэмцээний шилдэг тоглогчоор “Голомт” цогцолбор сургуулийн Х.Булган, Б.Сүхбат нар тодорчээ.

Ч.Ариунболд

相关新闻